Бэлгэвч размертай юу?
Ийм асуулт хаа нэгтэй "тэнэж" явдаг. Тэгвэл бэлгэвчинд размер байдаг аж. Олон улсын хэмжээнд хоёр төрлийн бэлгэвчийг хэрэглэдэг байна. Уртаараа ижил боловч өргөн ба нарийн гэсэн хоёр янз байдаг байна. Өргөн бэлгэвч 51-54мм-ийн өргөнтэй бөгөөд Африк, Европ, Латин Америкт нэлээд түгээмэл хэрэглэгддэг. Харин нарийн бэлгэчний өргөн нь 47-50мм. Азийн орнуудын эрчүүдийн эрэлт хэрэгцээнд тохирдог юм байна. Гэхдээ бэлгэвчний хэмжээ нь чухал биш, зөв хэрэглэхэд л гол утга учир байдаг гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.
"Бэлгэвч размертай юу?" цааш унших »
Эндометриоз

Анагаах ухааны статистикийн сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд эндометриоз нь хамгийн ихээр тархсан эмэгтэйчүүдийн өвчний нэг болоод байна. Өөрөөр хэлбэл  үрэвслийн өвчнүүд болон умайн хорт хавдрын дараа гуравдугаарò орæ байна.  Мөн эндометриозийг үүсгэдэг шалтгааныг нь эрдэмтэд одоо хүртэл нарийн тодорхойлж чадаагүй байна. Эндометр буюу умайн хөндийн дотор талыг бүрхэж  байдаг салст бүрхүүл нь байх ёстой газраа тогтолгүй өөр газар шилжиж эхлэхийг эндометриоз гэнэ.
"Эндометриоз" цааш унших »
ХЕЛИКОБАКТЕР БА ХОДООДНЫ ШАРХ

Ходоодны шарх хэмээн нэрлэгдэх энэ эмгэг нь ходоод арванхоёр хуруу гэдэсний ханыг гэмтээдэг нилээд элбэг тохиолддог өвчнүүдийн нэгээ. АНУ-д 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвдөж эмчлүүлсэн
байдаг гэнэ.Ходоодны шарх ихэнхи тохиолдолд бактериар үүсгэгддэг. Цөөн тохиолдолд стероид биш эмүүдийг хэрэглэснээс \аспирин,ибупрофен\үүсдэг. Мөн цөөн тохиолдолд ходоод, нойр булчирхайн хавдрууд ходоод 12 хуруу гэдэсний шархны шалтгаан болдог.Ходоодны шарх нь ямар нэгэн стрессээс эсвэл ямар нэгэн хоол унднаас болж болдоггүй харин эдгээр нь нэгэнт үүссэн шархыг сэдрээхэд л нөлөөлдөг.

Хеликобактер гэж юу вэ?

Энэ нь бактерийн нэг хэлбэр.Судлаачид энэ бактерийг л ходоодны шархыг үүсгэдэг гэж үздэг.АНУ-д хеликобактерийн халдвараар 40 дээш настнуудын 20%,60-аас дээш настнуудын тал хувьд халдварлагдсан байдаг байна.Гэвч халдвар авсан хүн болгон ходоодны шарханд өртөхгүй.Хеликобактери буюу Н.pylori нь халдварлагдсан хүний шүлсэнд хадгалагдаж ,үнсэлцэх,халдварлагдсан хоол хүнсээр дамжин халддаг.Тэгэхээр ходоод 12 хуруу гэдэсний шарх нь халдвартай өвчин байх нь.
Хеликобактер яаж шарх үүсгэдэг вэ?Н.pylori -нь ходоод 12 хуруу гэдэсний ханыг хамгаалагч -салслаг бүрхүүл үүсгэгчийн ялгаралтыг сулруулдаг. Үүний улмаас ходоод 12 хуруу гэдэсний хана мэдрэмтгий болж,ходоодны хүчил,бактерийн ялгаруулж буй шүүрлийн нөлөөгөөр шархалдаг байна.Н.pylori -нь ходоодны хүчлийн ялгаруулалтыг ихэсгэдэг.
"ХЕЛИКОБАКТЕР БА ХОДООДНЫ ШАРХ" цааш унших »
Хvvхнvvдээ эр хvний дур ханалтын нууцыг мэдэж ав
Эр хvний дур ханалтад нєлєєлдєг 4 шалтгааныг мэргэжилтнvvд тогтоожээ. Бvсгvй та энэ 4 нууцыг мэдэж авснаар хайртдаа сексийн агуу их ханамж авахад нь туслах болно.
"Хvvхнvvдээ эр хvний дур ханалтын нууцыг мэдэж ав" цааш унших »
Жирэмслэхээс хамгаалах дааврын хавсарсан уух эм

Орчин үеийн жирэмслэхээс хамгаалах аргуудаас хамгийн өргөн дэлгэрсэн нь дааврын хавсарсан эм /ДХЭ/ бөгөөд дэлхийн хэмжээнд 65 сая эмэгтэйчүүд энэ аюулгүй найдвартай аргыг хэрэглэж байна.
ДХЭ нь 28 буюу 21 ширхэг гэсэн хоёр төрөл байдаг ба 28 ширхэгтэй эмийн 21 нь идэвхитэй үлдсэн 7 нь цус багадалтаас сэргийлэх бэлдмэл байдаг.

Үйлчлэх механизм:
1. Өндгөвчинд эм бэлгийн эсийн боловсролтыг сааруулдаг.
2. Умайн хүзүүний салиаг өтгөрүүлж эр бэлгийн эс нэвтрэх боломжгүй болгодог. Үр дүн
Эмийг зааврын дагуу зөв хэрэглэвэл хүсээгүй жирэмслэлтээс 99% найдвартай хамгаална.
"Жирэмслэхээс хамгаалах дааврын хавсарсан уух эм" цааш унших »
Хүний зан чанарыг цусны бүлэгтэй холбон тайлбарлах
Хүний амьдралд цус хэр зэрэг үнэ цэнэтэй болох тухай маргах хүн байхгүй нь мэдээж биз ээ. Амьдралд онцгой чухал энэ шингэний талаар эрт дээр үеэс мэддэг байжээ. Английн нэрт эрдэмтэн В.Харвейгийн нээлтийн дараа (1578-1657) судсаар дамжуулан цус сэлбэх санаа төржээ. 1667 оны 6-р сарын 15-нд философийн профессор Жеан Денис, операторч Еммеретз нар анх удаа цус сэлбэжээ. Гэвч цусны бүлгийн талаар мэддэггүй байсан тул нэлээн хүн нас барсан байна. 1900-аад оны үед Ландстейнер цусны бүлгийг тогтоосны дараа цус сэлбэх ажиллагаа шинжлэх ухааны үндэстэй болж түгэн тархжээ. Ландстейнер хүмүүс (1-I, 2-II, 3-III, 4-IV) гэсэн 4 бүлгийн цустай байдгийг тогтоож, энэ нь Менделийн хуулийн дагуу эцэг эхээс хүүхдэд нь удамшдагийг ажиглажээ. Аль нэг цусны бүлэг бусад бүлэгтэй харьцуулахад зарим өвчин тусах нь хялбар гэж өнөө үед үзэж байна. Тэгвэл цусны бүлгийн шинж чанарыг нэгтгэн энэ бүлгийн цустай хүн ийм зан чанартай байна гэж харуулж болох уу? Леоне Боурдел (1907-1966) анх энэ асуултын хариуг хайсан байна. Хүний зан чанарын 4 төрлийг цусны бүлэгтэй холбон тайлбарлах оролдлогын үр дүнг хүргэе.
"Хүний зан чанарыг цусны бүлэгтэй холбон тайлбарлах" цааш унших »
Шартах, шарталтын синдром
Шартах гэж юу вэ? Архи, шар айраг, виски гэх мэтийн этилийн спирт агуулсан ундааг хэтрүүлэн хэрэглэсний дараа үүсдэг хам шинж буюу синдромыг шарталт гэнэ ээ. Өөрөөр хэлбэл хүний бие нь орж ирж байгаа хорыг боловсруулж дийлэлгүй хямарлаа гэдгээ толгой өвдөх гэх мэтийн шинж тэмдэгээр хэлж ойлгуулж байгаа хэрэг.

"Шартах, шарталтын синдром" цааш унших »
Сэтгэл гутрал
Хvмvvс <<сэтгэл санаа амар амгалан бол бие эрvvл >>гэж ярилцдаг нь жирийн нэг vг бишээ. Сэтгэлээсээ хайрлах, сэтгэл уярам, зvрх сэтгэлийн угаас, сэтгэл хоосрох, сэтгэл хямрах, халуун дулаан сэтгэлтэй, хvйтэн сэтгэлтэй , гэх зэрэг бидний єдєр тутмын ярианд хэрэглэгддэг хэллэгvvд хvн бvрт нэгийг бодогдуулдаг.Эдгээр дотроос сэтгэлээр унах гэдгийг авч vзье.
"Сэтгэл гутрал" цааш унших »
(Нийт: 207)