Нөхрөө харж биеэ зас
“Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор” гэх монгол үгийг хүн бүр цээжээр мэддэг мөртлөө амьдралд мөрдөхдөө алданги ононги. Сайн нөхрийг дагасан хүн түнэр харанхуйд ч сар саруулд яваа хүн шиг саад тотгоргүй зорьсон газраа хүрнэ. Ханилж түшсэн нөхрөөр нь чи чухам хэн бэ гэдгийг сонжин таних нь аль ч үндэстэнд байдаг нийтлэг шалгуур. Сайн хүнтэй нөхөрлөгч өөдлөх замаа засна. Өөдгүй хүнтэй сүжрэгч уруудах замаа бэлдэнэ. Сайн найз нөхөр ямар ч эд баялаг, хөрөнгө мөнгөнөөс хавьгүй үнэт, хайрлаж дээдлэх эрдэнэс. Эд баялаг гэгч өвсний шүүдрээс өөрцгүй. Цаг зуурын хишиг. Сайн нөхөр гэгч мөнхийн хишиг. Мөнх ногоон арц тэсгэм хүйтэн өвөл ч, аагим халуун зун ч өнгөө хувиргаж, чанараа алддаггүй шиг мөнхийн сайн нөхөд жаргаж цэнгэж явахад ч, зовж зүдэрч байхад ч хүн чанараа алдалгүй хамтдаа байдаг юм.

"Нөхрөө харж биеэ зас" цааш унших »
Сайн эхнэр амьдралын аврал
Сонгосон сүйт бүсгүйгээр нь тэр эрэгтэй ямар хүн болохыг, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг эсэхийг хялбархан дүгнэж болно Бүсгүй хүний мөнхийн чанар нь шилдэг эрчүүдийг дээш нь өргөх хүч байсаар ирсэн Сайн эхнэр амьдралын аврал Үеийн үед дэлхий дээр эрэгтэй хүн агуу их байсан ч гэсэн түүний агуу ихийн өчүүхэн бүхэн нь эмэгтэй хүнээс урган гарсан байдаг Бүсгүй хүн бол эрчүүдийн агуу их хүмүүжүүлэгч мөн Эрэгтэй хүн эдлэж буй аз жаргалдаа цэнгэдэг. Бүсгүй хүн авчирч буй аз жаргалдаа умбадаг Бүсгүй хүний зөн совин аугаа их хүмүүсийн алсын хараатай дүйцдэг Бүсгүй хүний сайхан нүд нулимсаар бүрхэхийн цагтаа эр хүнийг харахаа больдог
"Сайн эхнэр амьдралын аврал" цааш унших »
Кесар хагалгаа хийлгэсний дараах жирэмслэлт ба төрөлт
Кесар хагалгааны тухай манай сайт өмнө нь мэдээлж байсан. Энэ удаад кесар хагалгаа хийлгэсний дараах дахин төрөх боломжийн тухай мэдээллийг хүргэж байна.

Ерөнхий
Нэгэн үе кесар хагалгаа нь онцгой үед хийдэг тийм ч амар биш хагалгаа байсан. Гэвч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр энэ хагалгаа нь худалч хүнд бол төрөлтийг шийдэх бараг стандарт арга болж хувираад байгаа. Кесар хагалгаа хийлгэхээс өөр аргагүй болсон үед л хийлгэдэг байсан цаг өнгөрч. Заавал хийлгэхээс өөр аргагүй байсан, эсвэл ятгалганд ороод кесар хийлгэсэн үү гэдгээс үл хамаараад кесар хагалгааны дараа дахин жирэмслэх, төрөх тухай асуудал олон олон эмэгтэйчүүдийг анхаарлыг татаж байдаг.
"Кесар хагалгаа хийлгэсний дараах жирэмслэлт ба төрөлт" цааш унших »
Хөл бөмбөг сонирхдог бүсгүйчүүд, эрчүүд наашаа суугаарай
Манайх илүү илүү угаасаа илүү хэхэ. Маргаашийн тухайд санаа зовохгүй байна. Тэрний дараагийн тоглолт бол Chelsea -тай тоглох байх тиймээ. тэр тоглолтыг л тэсэн ядан хүлээж байна хэхэ. За манайхан дэмжээд дэмжээд яваарай. Бусад багийн дэмжигчдэд хандан хэлэхэд танайхан сайн байсан, тэгэхдээ угаасаа манайх илүү илүү хэхэ.


"Хөл бөмбөг сонирхдог бүсгүйчүүд, эрчүүд наашаа суугаарай" цааш унших »
Тээрхийн арьсны нарийсал буюу фимоз
Тээрхийн арьсны буюу эрхтний толгойн хэсгийг бүрхэж байдаг арьсны нарийслыг Фимоз гэж нэрлэдэг. Энэ нь  янз бүрийн vе шаттайгаар илэрч болно. Хамгийн хөнгөн хэлбэрийн үед тээрхийн арьс хvндрэлтэйгээр шамарч хөвчрөлийн үед бэлэг эрхтний толгой дөнгөж ил гарах ч бэлэг эрхтэн тайван байдалд  байхад амархан ил гарч байдаг. Улмаар шээхэд хүндрэлтэй болж, хуримтлагдсан шээс нь дуслаар ялгарч гардаг. Энэ өвчин эрчүүдийн 2-3%-д  тохиолддог.
"Тээрхийн арьсны нарийсал буюу фимоз" цааш унших »
Залуучууд бид хэдэн настайдаа гэрлэх нь зохилтой вэ?

Улс үндэстэн болгоны ёс заншил хийгээд, Хүн бүрийн амьдрал, амьдралыг харах өнцөг бүр өөр өөр болохоор  тэрийгээ дагаад гэрлэх нас нь бас ялгаатай байх юм.  харин залуучууд бид өнөөгийн нийгэмд хэдэн настайдаа гэрлэх нь зохилтой вэ?

Эрт гэрлэснээр юу хожих вэ?
Орой гэрлэснээс юу хожих вэ?

Амрагтайгаа муудалцаад шаналах хэрэггvй

Амрагтайгаа та муудалцаж,vг хэлээ ойлголцож чадахгvй бvтэн шөнийг өнгөрөөсөн байж болно.Та хоёрын харилцааны ээдрээ 15 минутын дотор тайлагдаж эцэст нь хайртай хvн чинь хувцас хунараа хаман авч,хаалгыг чинь саваад одлоо.Та нулимс харуусал,эмзэглэл дvvрэн ганцаар vлдлээ. Уйлаж,гуниглах хэрэггvй. Ингэх нь танд огт тус болохгvй. Тэгвэл анхаарлыг тань өөр зvгт чиглvvлэх,ашигтай хэдэн зvйл зөвлөе.

"Амрагтайгаа муудалцаад шаналах хэрэггvй" цааш унших »
Гар,хөл, амны өвчин гэж юу юм бэ?
Гар-хөл-ба-амны хам шинж гэдэг нь гарын алга,хөлийн тавхай хурууны завсар,амны салстад бижрүүт тууралт гарч ,халуурч илэрдэг энтеро вирусээр үүсгэддэг өвчин.Амьтнаас хүнд халдахгүй.Өвчтэй хүнээс халдвар тардаг. Өвчтэй хүний шүлс,хамрын шингэн нус,ялгадас,арьсан дээр гарсан бижрүүний шүүсдэс,өтгөнөөс халдвар дамжин халдана.Ялангуяа өвчний шинж тэмдэг илэрсэн эхний долоо хоногт хамгийн их халдвартай байдаг.Халдвар авсанаас хойш 3-7 хоногийн дараа өвчний анхны шинжүүд илэрнэ.Өвчин илрэхэд хамгийн их нөлөөлөх хүчин зүйл бол нас.Ихэвчлэн 10-аас доош насныхан өвчилдөг.Насанд хүрэгсэд өвчлөх боловч тохиолдлын чанартай өвчилнө.Учир нь насанд хүрэгсэд ихэнхдээ халдвар авч дархлаа тогтсон байдаг.
 

"Гар,хөл, амны өвчин гэж юу юм бэ?" цааш унших »
(Нийт: 207)