Компьютерийн гар 00-ийн суултуураас бохир

Английн хэсэг судлаачид Лондон хотын офисуудаас хоолны хордлого vvсгэдэг бактер илрэх эсэхийг шалгаж vзээд жинхэнэ шоконд орсон байна. Тэд нэгэн компаний офисыг сонгож аваад 33 гарыг нь шалгаж vзжээ.

Ингэхэд 4 нь эрvvл мэндэд хохирол учруулж болзошгvй, 5 –аас нь тухайн байгууллагын жорлонгийн суултуур дээрхээс тав дахин илvv нян илэрч, нэгийг нь нэн даруй хураан авч ариутгалд явуулахаас өөр аргагүйд хүрсэн байна.

Судалгааг хийсэн Лондоны их сургуулийн коллежийн дэргэдэх эмнэлгийн микробиологийн мэргэжилтэн Питер Уилсоны хэлж байгаагаар бол хэд хэдэн хүн ээлжлэн ашиглан компьютерийн гар нь ажилтнуудын дунд янз бүрийн өвчин тараах гол эх үүсвэр нь болж өгдөг юм байна. Өөрөөр хэлбэл ийм компьтер дээр ажилладаг нэг хүн нь хоолны хордлого тусч, эсвэл ханиад хүрвэл бусд нь мөн адил өвчин тусах магдал тун ч өндөр болдог.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ажилтнууд компьютерийнхээ ард хоол иддэгээс болж гар дээр нь хоолны үлдэгдэл үлдэн элдэв аюултай нян үржих таатай орчныг бүрдүүлж өгдөг аж.

Мөн бие зассаныхаа дараа гараа угаах гэсэн энгийн дүрмийг зарим ажилтнууд баримталдаггүй нь компьютерийн гарыг ийнхүү өвчний уурхай болгодог бас нэг шалтгаан юм байна.

Англичуудаас нэг жилийн өмнө Америкийн Аризона мужийн эрдэмтэд судалгаа явуулаад тэндэхийн офисын компьютерийн гар нь жорлонгийн суултуур дээрхээс 400 дахин их нян агуулдгийг илрүүлж байжээ.

Ингээд ч зогсохгүй эмэгтэйчүүдийн ажилладаг гар дээрх нян нь эрэгтэйчүүдийнхээс 3-4 дахин их байгааг тогтоосон байна.

Аюулгүй хүнс бэлтгэх 5 түлхүүр
  1. Цэвэр бай: Хүнсний зүйлтэй харьцахаасаа өмнө болон хоол унд бэлдэж байх явцад гараа бохирдох тухай бүр угаа Бие зассаны дараа гараа тогтмол угаа Хоол хийхэд хэрэглэсэн сав суулга, багаж хэрэгслийг угааж ариутга Хүнс болон гал тогооны өрөөг элдэв шавьж, мэрэгч амьтнаас хамгаал

"Аюулгүй хүнс бэлтгэх 5 түлхүүр" цааш унших »
Гэрийн нөхцөлд цөсөө хэрхэн угаах бэ?

 Цөсөө угаахдаа өглөө өлөн байна. 25-33%-ийн магнийн сульфат эсвэл ээдэмний бүлээн шар сүүг 1 л орчим ууна. Дараа нь 20-25 минут өрөөндөө алхасны дараа хатуу орон дээр доош харж баруун хажуугаар хажуулдаж хэвтэнэ. Бүсэлхий дор бага зэрэг дэр ивж болно. Ийм байдлаар 2,5-3 цаг орчим хэвтэнэ. Эхлээд доод замын хатуу тогтоцтой өтгөн, дараа нь хагас шингэн, сүүлдээ шингэнээр суулгана. Эцэстээ хар ногоон өнгөтэй зүйлээр суулгавал цөсний хүүдийг суллаж бүрэн угаалаа гэж дүгнэнэ. Гэрийн нөхцөлд цөсийг угаах ашигтай бөгөөд 2 сар орчимд 1 удаа угаах нь зүйтэй.

Эмчгүй vед шvд өвдвсөн үед яах вэ
Эмнэлэг рvv гvйж, эмч хайхгvйгээр, амар хялбар аргаар євчнєє хэрхэн анагааж болох талаар зєвлєе.
1. Нэг хэрчим гахайн шинэ єєх ав. Хэрвээ єєхийг давсалсан бол цэвэрлэх хэрэгтэй. Хэрчим єєхєє амандаа хийж євдєж байгаа талын хацар, буйл хоёрын завсар 15-20 минут зуу. Євдєлт буурч, удалгvй бvрмєсєн арилна.
2. Євдєж байгаа талын чихэндээ таван салааны vндэс хийж болно. Хагас цаг орчмын дараа зовиур арилна.
3. Гарын бугуйныг дотор талыг сармисаар vрнэ. Євдєлт баруун талд байгаа бол баруун гарынхаа бугуйг, зvvн талд бол зvvн гарынхаа бугуйг vр. Мєн буталж vйрvvлсэн сармисны жижиг хэсгийг бугуйнхаа судсан дээр тааруулан чанга боож болно. Жич: Хvvхдийн шvд дєнгєж цухуйх vед шар хув зvvлгэж домнодог арга бий. Ингэвэл шинэ шvд буйлаа цоолж гарах зовиурыг хєнгєвчилдєг нь практикаар батлагдсан юм.
"Эмчгүй vед шvд өвдвсөн үед яах вэ" цааш унших »
Бүх эмч нартаа, эмч болохоор суралцаж буй оюутанууддаа Эмч нарын баярын мэнд хүргэе.
Би бага байхдаа эмч нарыг хараад үнэхээр бахархдаг байсан юм. Яг манай хажуу айлын ах Эмч байсан юм, нилээн сайн эмч,  Шөнө болгон л хүмүүс хаалгыг нүдээстэй, байнга л дуудлагад явдаг байлаа. Хүйтэн халууныг үл хайхран явна. Эмээ маань өмнөөс нь байнга санаа зовно. Энэ Самдан нэг шөнө ч бүтэн нойртой хонож үзээгүй хүндээ, эмч хүн гэж хэцүү юмдаа гэж ирээд л баахан өрөвдөн ярина. Хааяа эмээ дуудаж байгаад хоол цай өгдөг байсан юм, тэр үед би эмч хүнээс их байдаг байлаа, манайд ороод ирэнгүүт л зүрх хүчтэй зохилж зөрөөд шууд л гарна, би тариа тариулна гэхээс үхтэлээ айдаг юм. Бага байхад хамгийн агуу хүнээр би Самдан эмчийг л боддог байлаа. Эмч хүн ямар ч үед бууж өгөхгүй өвчинтэй, үхэлтэй тэмцэж байдагаараа агуу юмуу даа.
"Бүх эмч нартаа, эмч болохоор суралцаж буй оюутанууддаа Эмч нарын баярын мэнд хүргэе." цааш унших »
Та секст сонирхолгvй болчихоогүй биз?
Бодлоо чєлєєл
Сексээс таашаал авч чадахгvй явдал олон эмэгтэйн зовлон болдог. Тєгс таашаал авч, дээд цэгтээ хvрч чадахгvй байх нь сексийн сонирхлыг бууруулаад зогсохгvй сексийг хийх ёстой ердийн нэг гэрийн ажил мэт vзэх сэтгэгдэлтэй болгодог.

Тиймээс секс хийж байх vедээ тvvндээ бус тэс єєр зvйлд (“би нээрээ талх худалдаж авахаа мартчихжээ”, “маргааш vсчин орох хэрэгтэй”) гэх мэт бодлоо тєвлєрvvлж эхэлдэг байна. Тиймээс сексийн vеэр бусад асуудлаас бодлоо тусгаарлаж, хийж буй vйлдэлдээ мэдрэмжтэй ханд .


"Та секст сонирхолгvй болчихоогүй биз?" цааш унших »
Нойр
  Тавтай унтахад тустай зөвлөмж. Унтахын өмнө аяга бүлээн сүү уучих Бүлээн усанд ороод унтах нь тавтай нойрсоход тустай Унтахынхаа өмнө кофе болон бусад сэргээх үйлчилгээтэй зүйл уухаас зайлсхийх Давс бага хэрэглэх Согтууруулах ундааны зүйлсийг орондоо орохын өмнө хэрэглэвэл нойрны болоод зүүдний хэвийн горимд өөрчлөлт оруулдаг байна. Ядарч, нойрмоглосон үедээ л орондоо орох нь зүйтэй. Орондоо орсоны дараа нойр хулжаад байвал эргэж босч, нойроо хүрэхээр унтахаар хэвтэх нь зүйтэй.
"Нойр" цааш унших »
Унаагаар явахад дотор эвгүйрхдэг бол
 Цагаан гааны үндэс тустай: Öагаан гааны үндсийг нунтаглаж хийсэн бэлдмэлээс 2 дуслыг уувал зориулалтын драматайн гэдэг эмнээс 100 мг-ыг ууснаас 2 дахин илүү үр дүнтэй болохыг саяхан нэгэн судалгаа харуулжээ.
"Унаагаар явахад дотор эвгүйрхдэг бол" цааш унших »
(Нийт: 207)