2009-03-17 12:44:15
Саяхан дээр нэгэн сайт дээрээс найз нь Дох-н халдвар авсан талаар бичсэн бичлэгийг уншаад л сууж байхдаа нэг зүйлийг бодон шаналаж байлаа, энэ бол ДОХ-52 дахь дохиолдол байх гэж бодож байна. Энэ залуугийн найз нь шөнийн цэнгээний газар архи ууж согтуурхдаа бэлгэвчгүй үл таних нэгэн бүсгүйтэй бэлгийн харьцаанд орсноос болж ДОХ-н халдвар авсан байх юм. Урьд урьдны тохиолдолууд ч бас иймэрхүү санамсаргүй гэж хэлэхэд харамсмаар хэнэгүй байдалуудаас болж авч байсан, Та нэгийг боддоо 2.7 сая хүн амтай монголчууд маань дээхэн үед орондоо унтах завгүй тэмцэлдэж байв гэж түүх өгүүлдэг биз дээ тэр бол улс орныхоо тусгаар тогтнол ирээдүйн төлөө хийж байсан үйлдэл, харин одоо бол орон гэртээ унтах завгүй баар, шөнийн цэнгээний газар, аль эсвэл нэгэн мотелд тэмцэлдэж байгаа юм биш биз дээ. Та өнөөдөр тусахгүй юм шиг аашилж авирлаж байгаа бол яг таны хамрын доор таны хийх алдаад хүлээгээд байж байгаа гэдгийг бүү мартаасарай. Одоо ДОХ-той гэсэн 52 тохиолдол байгаа бол оношлогдоогүй хэдэн хүн хаана ДОХ гэгчийг тараагаад инээд алдан гүйж яваа бол, магадгүй таны, миний дэргэд ч байж болох юм.

"Таны хамар доор ДОХ" цааш унших »


