Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вируснийн халдвараас сэргийлэх

САНАМЖ

 

\Ард иргэдэд\

 

Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вируснийн халдвараас сэргийлэхийн тулд хүн бүр эрүүл ахуйн, ариун цэврийн дэглэмийг сайтар сахих шаардалагтай

 

Үүнд:

 

-       Ханиаж найтаахдаа алчуур, сальфетик хэрэглэн хэрэглэсний дараа хогийн саванд хаях

-       Гараа сайтар савандаж зөв угаах

-       Өвчтэй хүнтэй хавьтал болохоос аль болох зайлсхийх

-       Нүд, хамар, аманд бохир гараар хүрэхгүй байх

-       Шаардлагатай үед амны хаалт зүүх (2 цаг тутамд солих)

-       Аминдэмээр (витамин С, чацаргана, аарц) баялаг хоол хүнс хэрэглэх

-       Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, 2 цаг тутамд агааржуулалт хийж байх

-       Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1 хувийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлж байх

-       Онцын шаардлагагүй бол өвчлөл гарсан оронд зорчихгүй байх

-       Олон хүн цугларсан газраар сэлгүүцэхгүй байх

Хэрвээ танд:

 

          Бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нус гоожих, хамар  битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрвэл Халдварт Өвчний Судлалын Үндэсний Төвийн 100 дугаарын утсаар мэдэгдэнэ үү.

 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

 

Эх сурвалж: http://www.nccd.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=72&Itemid=1

 

Одоогоор байдлаар хамгийн үр дүнтэй арга нь хувь хүн өөрөө хоол ундаа сайн идэж уух, амарч сайн унтаж байх, спортоор хичээлэх, ядрахгүй байх, дархлаагаа сайжруулах, олон хүнтэй газар явахгүй байх, гараа сайн угааж байх, гэр орноо сайтар цэвэрлэж байх гм зүйлс л байна даа.

 

Амны хаалт (маск) хэрэглэх талаар ДЭМБ ямар зөвлөмж өгч байгаа вэ?

 

Хэрэв та өвчлөөгүй бол амны хаалт (маск) зүүх шаардлагагүй.  

Хэрэв та өвчтэй хүн асарч байгаа бол өвчтөнтэй ойр харьцах үедээ маск зүүж, харьцаж дууссан даруйдаа маскаа авч, гараа сайтар угаах шаардлагатай. 

Хэрэв Та өвчтэй үедээ аялал зугаалгаар явах эсвэл бусад хүмүүстэй харьцах шаардлага гарвал амны хаалт зүүж байх хэрэгтэй. 
Амны хаалтыг ямар ч нөхцөлд зөв хэрэглэх нь хамгийн чухал. Буруу хэрэглээ нь халдвар тархах боломжийг нэмэгдүүлдэг. (http://www.who.int/csr/resources/publications/Adviceusemaskscommunityrevised.pdf) and www.flu.mn

 

Сэтгэгдэлүүд:

1. chimgeeitgel | 2009-10-14 11:35:55
ёстой хэрэгтэй мэдээлэл байна.
2. medicalscience | 2009-10-14 11:40:52
Халдвар авахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
• Ханиалгаж, халуурсан шинжтэй байгаа болон өвчилсөн хүмүүстэй ойр байхаас зайлсхийх
• Гараа тогтмол савантай бүлээн усаар угааж байх
• Нойроо сайн зохицуулж, тэжээллэг хоол хүнс хэрэглэн, хөдөлгөөний идэвхитэй байх
Өвчилсөн хүн асарч байгаа тохиолдолд хэрхэх вэ?
• Өвчилсөн хүнийг бусдаас дор хаяж 1 метрээс дотогшгүй зайнд тусгаарлах
• Өвчтэй хүнийг асарч буй тохиолдолд ам хамраа таглаж, амны хаалт зүүх
• Өвчтэй хүнд хүрэлцсэн тохиолдол бүрийнхээ дараа дариу гараа савантай бүлээн усаар сайтар угаах
• Өвчтэй хүн байгаа өрөө тасалгааны агаарын солилцоог сайжруулах, хаалга цонхоор цэвэр агаар оруулж байх.
• Гэр ахуйн өргөн хэрэглээний ариутгагч бодис хэрэглэж орчныг цэвэр байлгах.
Өөрөө өвчилсөн тохиолдолд хэрхэх вэ?
Хэрэв та халуурах болон хаиалгаж, хоолой өвдөх зэрэг зовиуртай байгаа бол:
• Ажил, сургуульдаа явалгүй гэртээ байж, олны хөл хөдөлгөөн ихтэй газраар явахгүй байх
• Шингэн юм их хэмжээгээр ууж, амрах
• Ханиалгаж, найтаах тохиолдол бүрийд нэг удаагийн хэрэглээний амны алчуураар ам хамраа таглаж, хэрэглэсэн алчуураа даруй зохих ёсоор хаяж устгаж байх
• Ханиалгаж, найтаасны дараа гараа савантай бүлээн усаар сайтар угааж байх
• Гэр бүлийн хүмүүс болон найз нөхөддөө өвчилсөн тухайгаа мэдэгдэж, бусад хүмүүсээс өөрийгөө тусгаарлах
Хэрэв танд халдвар авсан шинж тэмдэг илрэх юмуу эмнэлгийн тусламж хэрэгтэй гэж үзвэл дараах арга хэмжээг авна уу:
• ХӨСҮТ-ийн 100 эсвэл 454921 дугаарын утсанд залгаж зөвлөмж авах
• Утсаар холбоо барих боломжгүй болон аргагүй тохиолдолд эмнэлгийн байгууллага луу явахдаа ам, хамраа бүрэн тагласан амны хаалт хэрэглэх ёстойг анхаарна уу.
одоо л гэнэт ухаан орж гэнэ. Тэнэг халдвартынхан http://i-love-mongolia.blog.banjig.net/post.php?post_id=263695
4. Жиргээ | 2009-10-14 15:32:19
ug ni tegeed xamgaalaad l bxad tusaxaa xurvel tusdag tee?

medeeleld teenq...
5. Tlg_UB | 2009-10-14 15:50:00
Za
Өө,,, энэ мэдээлэл чинь л хэрэгтэй байлааа...

Их баярлалаа
7. BAYANAA (зочин) | 2009-10-26 09:36:14
MASH BAYARLALAA HEREGTEI MEDEELEL BNA AA
8. Mr.Freeman | 2009-10-26 09:43:38
Энд энэ Жиргээ, Шинэков гэж хоёр эсэргүү байна аа ... хэхэ
9. зочин (зочин) | 2009-10-27 15:35:07
Bayarlaa, heregtei medeelel bn. Amnii haaltiin talaar iluu todorhoi medeelel uguuch. Uvchuugui bol zuuh shaardlagagui gesen bn. teheer amnii haalt ni uvchin tushaas sergiileh ach holbogdolgui gesen uguu. Olnii huliin gazraar yavahdaa hamgaalah zorilgoor amnii haalt zuuh shaardlaggui yu?
10. Geronimo (зочин) | 2009-10-29 17:51:05
Өчигдөр ханиад хүрчихээд шөнө халуурч хоноод өглөө тэсэлгүй халдвартыг зорилоо. Эхнэр маань тэр эмзэг бүлэгт нь багтдаг болохоор азаа үзмээргүй байгаа юм. Тэгсэн халдварт дээр шинжилгээ хийхгүй байна. Шинжилгээ хийхэд хэрэглэдэг ямар бодис ч гэнэ үү тасарсан тул шинжилгээ хийх аргагүй гэнэ. Ингээд яг ямар ханиад тусчихснаа ч тодорхойлуулж чадсангүй баахан эм тариа бичүүлж аваад гарлаа. Хамгийн харамсалтай нь халдвартаас өөр эмнэлэг дээр гахайн ханиадны үзлэг хийхгүй байгаа юм байна. Гэтэл ганц үзэж байгаа газрынх нь байж байгаа байдал нэг иймэрхүү.
11. medicalscience | 2009-10-30 11:39:49
Geronimo-тэгэхээр одоо хэрхэн оношлох болж байна. ийм хариуцлагагүй юм бас байдагаа
12. ttulga | 2009-10-30 19:02:45
Маарамбыхаар орсоных хэрэгтэй мэдээлэл авлаа баярлалаа хө.
13. ttulga | 2009-10-30 19:03:28
Хөдлөж хөлсөө гаргах нь биеийн эсэргүүцэлийг нэмэгдүүлнэ шүү
14. Geronimo (зочин) | 2009-10-31 14:42:28
Өөрийн биеэр туулаад өнгөрүүлж байна. Халуунаа буулгах нь их чухал байдаг юм байна шүү.
Амидофрин гэдэг усан эм энэ тал дээр гайгүй юм байна. Бас дээр нь халуун бүлээн шингэн юм их уух хэрэгтэй. Хоолны тал дээр зөвхөн шөлтэй хоолнуудыг халуунаар нь идэж байвал сайн юм байна.
За тэгээд хувийн болон хувьсгалын ямар ч ажил байсан хойш нь тавиад гэртээ олон давхар хөнжлөөр хучуулаад ядаж 1-2 хоног хэвтэх хэрэгтэй юм байна.
Хамаагүй даарч хөрвөл амархан хатгаа болж хүндэрдэг юм байна.
Одоо миний халуун буусан. Ханиалга намжаагүй. Ханиалганд терафлю гэдэг эм сайн гэсэн. Би Mycolyt, Neurobex ууж байна. Хамт амьдардаг гэр бүлийнхээ хүмүүсийг бодолцоод аяга таваг, гар нүүрийн алчуураа тусгаарлаад, болж өгвөл өрөөгөө тусгаарлавал зүгээр юм байна. Мөн тэдэнтэйгээ нэг өрөөнд орох шаардлага гарвал аль аль нь заавал маск зүүх шаардлагатай.
За тэгээд гар хөлөө байнга угаахаас өгсүүлээд анхаарах зүйл их байнаа.
15. Geronimo (зочин) | 2009-10-31 14:46:13
Аан тийм бас цефазилин гээд нэг айхтар өвддөг тариаг нэг саяар өдөрт 3 удаа тариулж байна. 5 хоног тариул гэсэн. Тарианы нэр нь буруу байж магадгүй шүү. Эхнэр авсан, эхнэр тарьж байгаа тул ингэж бичив.
16. medicalscience | 2009-11-01 15:54:08
Geronimo-saihan zobolgoonuud baina.

ttulga -thanks

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.