Томуугийн А (H1N1) шинэ вирүсийн халдварын сэжигтэй тохиолдлыг өрхийн эмчийн хяналтанд, гэрт нь тусгаарлаж, эмнэлгийн тусламж,
үйлчилгээ үзүүлэх заавар
- Томуугийн хөнгөн, дунд хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн өвчтөн, сэжигтэй хүнийг өрхийн эмчийн хяналтанд гэрт нь тусгаарлаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бөгөөд өвчтөний биеийн байдал, амьдрах орчин, үгдрэл, хүндрэл гарч болзошгүй нөхцөл байдлыг үндэслэн өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэх асуудлыг шийднэ.
- Гарын ариун цэврийг чанд сахих, ханиаж найтаахдаа ам, хамраа таглах, бусад хүнтэй ойрын (1 метрээс дотогш) зайнаас харьцахаас зайлсхийхийг зөвлөнө.
- Өвчтөнийг гэрт нь асрах хүнтэй байлгах, халдварт өөр бусад хүн өртөхөөс сэргийлнэ.
- Өвчтөнд аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, шингэн зүйл хангалттай уухыг зөвлөнө.
- Гэртээ тусгаарлагдсан өвчтөн эхний ээлжинд амны хаалт зүүж, хэрэв бололцоотой бол, өвчтөн ба түүнийг асарч буй хүнийг өвчний халдвартай үеийн туршид амны хаалт зүүлгэх, амны хаалтыг хэрхэн устгах талаар зөвлөсөн байна.
- Өвчтөнтэй харьцах бүрт асран хамгаалагч нь гараа угаана.
- Халуун бууруулах эм (ацетилсалицил агуулсан эмийг хүүхдэд хэрэглэхээс зайлсхийх), шингэн сэлбэх уусмалыг хэрхэн хэрэглэх, хоол хүнс, хэвтрийн дэглэмийн талаар өвчтөнийг асарч буй хүнд зааварчилгаа, томуугийн улмаас нянгийн гаралтай хатгаагаар хүндэрсэн тохиолдолд антибиотикийг хэрхэн хэрэглэх талаар заааварчилгаа өгөгдсөн байна.
- Биеийн байдал нь сайжирч, өвчний шинж тэмдэг бүрэн гүйцэд арилсны дараа эмчийн зааврын дагуу ажил, сургууль, цэцэрлэгтээ явна.
- Өрөө, тасалгаанд агааржуулалтыг 2 цаг тутамд, чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийнэ.
- Гэрийн тавилгыг саван эсвэл халдваргүйтгэгч бодистой усаар тогтмол угааж цэвэрлэнэ.
- Бие засах газар, ариун цэврийн өрөөний суултуур, гар угаагуурыг 1%-ийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлнэ.
|
Эх сурвалж: http://www.nccd.gov.mn
Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: